Манай компани
Манай салбарт энгийн байх нь хамгийн онцгой шийдэл юм.
Амны хөндийн арчилгаа хэрэгтэйгээсээ илүү төвөгтэй болжээ. Үнэндээ үр дүнтэй, энгийн зүйлээ хийхийн оронд салбар маань илүү олон функц, нэмэлт алхам, зохиомол нэртэй орц найрлагыг нэмэхэд хэт анхаарах болсон. Зүгээр л танд хэрэггүй зүйлсийг, хэрэгтэйгээс нь илүү олон удаа худалдаж авахад хүргэхийн тулд.
Бид амны хөндийн арчилгааг энгийн байх ёстой гэж үздэг. Сойз бол сойз, оо бол оо. Илүү төвөгтэй байх тусам илүү сайн гэсэн үг биш. Гурвалсан үйлчилгээ, алмазын талст, ижилхэн цэвэрлэгээнд илүү үнэ төлүүлэх элдэв гоёмсог нэр, хэрэггүй сурталчилгааны арга бидэнд хэрэггүй.
Бидний бүтээгдэхүүн бол энгийн, үр дүнтэй, хэрэгтэй зүйлдээ төвлөрсөн. Амыг тань цэвэр байлгаж, хэрэглэх бүрд сайхан мэдрэмж төрүүлнэ.
Бидний бүтээгдэхүүн танд ч, дэлхийд ч ээлтэй. Хэрэв үүнийг “энгийн” гэж нэрлэдэг бол бид энгийн байгаадаа баяртай байна.
Манай бүтээгдэхүүн
Энгийн найрлагатай, энгийн амны хөндийн арчилгаа.
Та биедээ юу хэрэглэж байгаадаа анхаардаг учраас бид ч бүтээгдэхүүндээ юу хийж байгаадаа анхаардаг. Бидний үйлдвэрлэдэг бүх бүтээгдэхүүн 100% веган сертификаттай бөгөөд зориудаар нэмсэн PFAS агуулаагүй.
PFAS-ыг ихэвчлэн “мөнхийн химийн бодис” гэж нэрлэдэг. Байгальд амархан задардаггүйтэй адил хүний биед ч задарч, гадагшлахад удаан байдаг синтетик бодисууд юм. Эрүүл мэндийн олон төрлийн эрсдэлтэй холбоотой эдгээр бодис нь биед бага багаар хуримтлагдаж, олон жилийн турш үлдэх боломжтой. Тиймээс бидний үйлдвэрлэдэг ямар ч бүтээгдэхүүнээс та PFAS-ыг хэзээ ч олохгүй.
Бид бүх бүтээгдэхүүндээ хэзээ ч ашигладаггүй орц найрлагын өөрсдийн жагсаалт болох “Ungredients”-ийг хүртэл бүтээсэн. Ямар ч хэрэгцээгүй нэмэлт бодис, бодит зорилгогүй синтетик орц байхгүй.
Шүдний ооноос эхлээд утас тогтоогч хүртэл — бид бүхнийг энгийн байлгадаг.
Keep it basic.
Манай түүх
Бид The Humble Co.
Бид Шведэд төрсөн. Хүмүүсийн эрүүл мэндэд ч, дэлхийд ч илүү ээлтэй амны хөндийн арчилгааг бий болгож болно гэж итгэсэн нэгэн шүдний эмчийн энгийн санаанаас бидний түүх эхэлсэн юм.
Бүх зүйл 2013 онд нэг жижигхэн шинэчлэлээс эхэлсэн. Чанараа алдалгүйгээр хуванцрыг орлох зориулалттай хулсан шүдний сойз бүтээсэн нь бидний анхны алхам байлаа. Жижигхэн өөрчлөлт байсан ч илүү том зүйлсийг эхлүүлэх санаа болсон.
Ариун цэврийн өрөөний тавиур дээрх хэрэггүй хуванцрыг багасгах гэсэн тэрхүү зорилго маань өнөөдөр илүү энгийн, илүү хэрэгтэй арчилгааг түгээх дэлхийн хөдөлгөөн болон өргөжжээ.
Өнөөдөр бидний бүтээгдэхүүн дэлхийн 70 гаруй зах зээлд, сая сая айлын ариун цэврийн өрөөнд хэрэглэгдэж байна. Шүдний оо, шүдний утаснаас эхлээд хэл цэвэрлэгч болон өдөр тутмын амны хөндийн арчилгааны хэрэгцээт бүтээгдэхүүнүүд хүртэл бүгд нэг л үзэл санаанд тулгуурладаг:
Сайн арчилгаа гэдэг танд ч сайн, дэлхийд ч сайн байх ёстой.
That's basic.
Тэдний орц. Бидний “Ungredients”.
Манай салбарт үнэндээ байх шаардлагагүй олон төрлийн орц найрлага ашиглагддаг. Хэт хүчтэй угаагч бодис, хиймэл цайруулагч болон эрүүл мэндэд бодит нэмэргүй, шаардлагагүй нэмэлтүүд гээд бүтээгдэхүүнд заавал байх албагүй зүйлс олон.
Харин бид өөрөөр ханддаг. Бидний ашигладаг орц бүр тодорхой, шинжлэх ухаанаар батлагдсан зорилготой. Мөн бүтээгдэхүүндээ юу оруулдагтай адил, юуг оруулдаггүй вэ гэдэг нь бидний хувьд чухал.
Тиймээс бид “Ungredients” буюу амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүнүүдэд түгээмэл ашиглагддаг ч манай бүтээгдэхүүнээс хэзээ ч олдохгүй орц найрлагын жагсаалтыг бүтээсэн.
Энэ бол бидний энгийн байх зарчмаа баримталж, танд үнэхээр хэрэгтэй зүйлээ хийдэг бүтээгдэхүүнийг илүүц нэмэлтгүйгээр бүтээх шударга арга юм.
Зөвхөн хэрэгтэй нь. Илүүц нь үгүй.
Babblarna хүүхдийн арчилгаа
Babblarna-тай танилцаарай. Шведийн хамгийн хайртай бяцхан дүрүүдээр дамжуулан бүтсэн, байгальд ээлтэй хүүхдийн арчилгааны цуврал.
Нярайн живх солих үеэс эхлээд усанд оруулах, хамгийн анхны шүдээ угаах хүртэлх өдөр тутмын хэрэгцээнд зориулсан зөөлөн, аюулгүй, байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүдийг The Humble Co. болон Hatten Förlag хамтран бүтээжээ.
PFAS, PTFE-ГҮЙ
Хортой найрлагагүй
ШВЕДИЙН ИННОВАЦ
Зорилготойгоор бүтээсэн
ВЕГАН БАТАЛГААЖСАН
Амьтны гаралтай найрлагагүй